Яаж мэргэжлийн бууддаг болох вэ?


– Дүрэм 1:

Дайсныхаа цавь хавьцаа, болон түүнээс дээш онилж бай. Хөл мэтийг буудсанаас цавинаас дээш буудах нь хамаагүй их гэмтэл учруулна. Цавинаас нь эхэлж буудаад л толгойг нь буудахыг хичээ. Толгой руу чиглүүлж 2-6 буудахад л нэг бол нам ална, бүр адаглаад үхлийн аюул учруулах болно.

– Дүрэм 2:

Гохоо их тохиромжтой дарах хэрэгтэй. Ямар ч буу байлаа гэсэн давтамжтай дарах хэрэгтэй. Байнга дарж шүрших нь юунд ч хүргэхгүй. Дунджаар 2-4 сум гарах давтамжтай байвал зүгээр байдаг.

– Дүрэм 3:

AK-47 мэтийн нарийн бус зэвсгээр онцтой галлаж сурах ёстой. Хэрвээ AK-47-оор мэргэн буудаад сурчихвал чи шууд л агуу тоглогч болж хувирна.

– Дүрэм 4:

Явуутаа л буудаж сурна даа хө. Өөр ямар ч арга байхгүй.

– Дүрэм 5:

Ихэнх хүмүүс овоо хараагаа хүний биеийн дунд хэсэгт байрлуулж явдаг. Тэгвэл яг ийм байдалд буудах завсраа дээш үсэрвэл нөгөө хүний толгойг шууд буудах магадлал их өндөр байдаг. Үүнийг ихэвчлэн шилдгүүд хэрэглэдэг нууц арга юм.

– Дүрэм 6:

Хэрвээ доош сууж байгаад буудвал доргилт, чичиргээ эрс намсдаг. Гол нь чи маш хурдан дайснаа унагах шаардлагатай. Тэгэхгүй бол өөрөө бай болно.

– Дүрэм 7:

Хөдөлж байгаа дайсныг буудахдаа түүний хөдөлгөөний чиглэлд үл мэдэг түрүүлсэн маягтай хараалах хэрэгтэй.

~~~~~~~~~~~~~~~К л а н  б у ю у  Б а г~~~~~~~~~~~~~~~~~

Ямар нэгэн багт элсэн орох нь аль алиндаа хэрэгцээтэй байдаг. CS-т амжилт гаргая гэж бодож байгаа бол сайн багт орох эсвэл баг бүрдүүлэх хэрэгтэй. Сайн хүмүүстэй хамт тоглоход ур чадвар маш их өсдөг.

– Дүрэм 8:

Ямар нэгэн кланд ор. Cheat ашиглах хэрэггүй

Хэрвээ чи нэг мөсөн өөрийгөө баллая гэж бодвол нууц код хэрэглээрэй.

– Дүрэм 9:

ХЭЗЭЭ Ч cheat код ашиглаж болохгүй.
Нууц код ашигласнаар чи дараах сул талуудтай болно.
– Өөрийн ур чадварыг алдана.
– Нууц код бүхий тоглоомд бараг бүгд дургүй байдаг.
– Өөрийгөө хуурна.
– Бусдыгаа хүндлээгүй учир тоглоомоос хасагдах аюултай.

Анхаархад илүүдэхгүй


– Хамгийн эхний бөгөөд үр дүнтэй дүрэм:
Ямар нэгэн зэвсэг авахын өмнө заавал HE буюу гранат авч бай. Тэр үргэлж тус болдог. Тэр тусмаа тоглолтын төгсгөл рүү шархадсан нь тодорхой өрсөлдөгчид рүүгээ шидэхэд тун таатай.
– Дараагийн дүрэм:
Хамгаалалтын дуулга, хантааз заавал ав. Хантаазгүй тулаанд орох нь нүцгэн гүйж яваатай л адил юм.
– Дүрэм:
Хангалттай мөнгөгүй бол хагас автомат эсвэл өөрийн дуртай буугаа ав. Заримдаа зүгээр л сайн гар буутай орсон нь ч дээр байдаг. Хүчтэй гар буу нь тухайлбал MP5-аас 100 дахин илүү үр дүнтэй байх нь бий.

ХҮЙТЭН ЗЭВСЭГНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


ХҮЙТЭН ЗЭВСЭГ

Х у т г а
Үйлдвэрлэгч: Strider Knives
Үнэ: Үнэгүй
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: Байхгүй
Нийт сум: Байхгүй
Тусгай функц: Чичих/Дүрэх
Хүч: Муу (Цавчих)/Дунд зэрэг (Чичих)
Зай: Маш ойрхон
Доргилт: Ойрхон үед их
Сум: Байхгүй
Дахин цэнэглэх хурд: Байхгүй
Галлах хурд: Өндөр (Цавчих)/Муу (Чичих)
Үнэлгээ: Хутга бол тийм ч сүрхий зэвсэг биш юм. Гэвч ганц чичилтээр дайсныг нам алж болно.

ХОЁРДОГЧ ЗЭВСЭГЛЭЛ

U S P (Universal Self-Loading Pistol) .45 ACP Tactical
Универсаль өөрийгөө цэнэглэгч гар буу U S P
Үйлдвэрлэгч: Heckler & Koch
Үнэ: 500$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 12 үсэрнэ
Нийт сум: 48 үсэрнэ
Тусгай функц: Дуу намсгагч залгах/салгах
Хүч: Дунд-Хүчтэй
Зай: Дунд
Доргилт: Дунд
Сум: .45 ACP (дайздаа 12 ширхэг)
Дахин цэнэглэх хурд: Хурдан
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: Үнэгүй дуу намсгагч бүхий энэ гар бууг толгой руу чиглүүлэн хурдтай буудахыг зөвлөж байна.

G l o c k 18C Select Fire
Үйлдвэрлэгч: Glock
Үнэ: 400$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 20 үсэрнэ
Нийт сум: 120
Тусгай функц: Галлах горим солих
Хүч: Дунд (1 буудах)/ Өндөр (3 буудах)
Зай: Дунд-Богино
Доргилт: Дунд
Сум: 9 мм
Дахин цэнэглэх хурд: Хурдан
Галлах хурд: Маш өндөр (bursts) / Муу (bursts дунд) / Өндөр (Хагас автомат)
Үнэлгээ: TR-уудын гол гар буу юм. 3 үсрэлттэй горим нь энэ бууны хамгийн аятайхан боломж билээ.

D e s e r t E a g l e .50 AE
Цөлийн бүргэд
Үйлдвэрлэгч: Magnum Research/Israeli Military In¬dustries (Магнум хөгжүүлэгч/Израилийн Цэргийн Институт)
Үнэ: 650$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 7 үсэрнэ
Нийт сум: 35
Тусгай функц: Байхгүй
Хүч: Их
Зай: Дунд
Доргилт: Дунд
Сум: .50 AE
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Дунд
Үнэлгээ: Онож чадвал үнэхээр гайхалтай буу даа. Дайздаа 7-хон сумтай болохоор тийм ч олон буудаж чадахгүй.

D u a l 96G E l I t e B e r e t t a s (Terrorist Only)
Хос элит Берет (Ts-д)
Үйлдвэрлэгч: Beretta
Үнэ: 1000$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: нэгдээ 15
Нийт сум: 120
Тусгай функц:Байхгүй
Хүч: Муу
Зай: Дунд
Доргилт: Дунд
Сум: 9 мм
Дахин цэнэглэх хурд: Дунд-Удаан
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: Тийм ч нийтлэг бус боловч их сонирхолтой зэвсэг. Хүч, доргилт, овоо хараа бүгд сайнгүй боловч их сайхан харагддаг юм даа.
ГОЛ ЗЭВСЭГ
M3 S u p e r 90 E n t r y (Тайрмал буу)
Үйлдвэрлэгч: Benelli
Үнэ: 1700$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 8
Нийт сум: 32
Тусгай функц: Байхгүй
Хүч: Маш өндөр (ойрхон) / Маш муу (хол үед)
Зай: Дунд
Доргилт: Зайнаас хамаарна
Сум: 12 салж тэсэрдэг 8 сумтай
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Муу
Үнэлгээ: Удаан галладаг, нэг удаа л пүн хийдэг энэ бууг муу ч хэлэх аргагүй, сайн ч хэлэх аргагүй юм даа. Ойрхон үед л жинхэнэ ид шидээ үзүүлдэг зэвсэг.
MP5 – N a v y
Усан цэргийн MP5
Үйлдвэрлэгч: Heckler & Koch
Үнэ: 1500$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт сум: 120
Тусгай функц: Байхгүй
Хүч: Дунд
Зай: Дунд
Доргилт: Бага
Сум: 9 мм
Дахин цэнэглэх хурд: Маш хурдан
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: CS-чид маш их авдаг буу даа. Буудах, онилоход хялбархан, дахин цэнэглэхэд хурдтай их аятайхан бөгөөд гол нь хямдхан.
P90 P e r s o n a l D e f e n s e W e a p o n
Хувийн хамгаалалтын P90
Үйлдвэрлэгч: Fabrique Nationale
Үнэ: 2350$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 50
Нийт сум: 100
Тусгай функц: Байхгүй
Хүч: Өндөр
Зай: Өндөр
Доргилт: Дунд
Сум: 5.7 мм
Дахин цэнэглэх хурд: Удаан
Галлах хурд: Маш өндөр
Үнэлгээ: Үнэхээр л хувийнхаа амь насыг баталгаа-жуулах хүсэлтэй бол энэ буу тохирно. Дайздаа олон сумтай тул тийм ч амархан дуусахгүй юм. Тоглоом дахь хамгийн хурдан галладаг өөрөөр хэлбэл маш олон сумыг цацаад хаячихдаг буу гэж ойлгож болно.
A v to m a t K a l a s h n i k o v
M o d e l 47 (AK-47)
Калашниковын автомат АК-47
Үйлдвэрлэгч: Калашников
Үнэ: 2500$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт сум: 90
Тусгай функц: Байхгүй
Хүч: Өндөр
Зай: Дунд
Доргилт: Бага (тонших) / Маш их (Автомат)
Сум: 7.62 мм
Дахин цэнэглэх хурд: Удаан – Дунд
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: Ts-уудын үндсэн зэвсэглэл гэж ойлгож болно доо. Боломжийн үнэтэй алах чадвар асар өндөртэй буу юм. Цээж рүү онилоод шүршихэд л цээж, толгой гээд л авч өгнө дөө.
M4A1 Carbine with Silencer
Дуу намсгагчтай Карбин
Үйлдвэрлэгч: Colt
Үнэ: 3100$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт сум: 90
Тусгай функц: Дуу намсгагч
Хүч: Их
Зай: Дунд
Доргилт: Дунд
Сум: 5.56 мм
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: CT-уудын авдаг гол зэвсгийн нэг. Олон талын ач холбогдолтой аятайхан зэвсэг юм.
Steyr AUG A1 (CT)
Үйлдвэрлэгч: Steyr
Үнэ: 3500$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт сум: 90
Тусгай функц: 1.4х таталтын дуран
Хүч: Өндөр
Зай: Өндөр
Доргилт: Багавтар
Сум: 5.56 мм
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: Маш хүчирхэг зэвсэг юм. AUG-аар буудахад тун таатай гадна алах өндөр чадвартай. Холын зайн тулалдаанд сайхан тохирдог бөгөөд татаж байгаад галлахад баргийн дайсан тэсэхгүй.
Arctic Warfare Magnum (AWP or AWM)
Арктикийн Байлдааны Магнум (AWP эсвэл AWM)
Үйлдвэрлэгч: Accuracy International
Үнэ: 4750$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 10
Нийт сум: 30
Тусгай функц: 2.25x / 9x таталтын дуран
Хүч: Маш өндөр
Зай: Маш хол
Доргилт: Маш бага
Сум: .338 Lapua
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Маш муу
Үнэлгээ: Жинхэнэ үхлийн зэвсэг. Ердөө л нэг буудна.
M249 PARA Light Machine Gun
Хөнгөн жингийн машин буу
Үйлдвэрлэгч: Fabrique Nationale
Үнэ: 5750$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 100
Нийт сум: 200
Тусгай функц: Байхгүй
Хүч: Өндөр
Зай: Дунд
Доргилт: Дунд
Сум: 5.56 мм
Дахин цэнэглэх хурд: Маш удаан
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: 100 сумыг дуустал бууд. Том буу учир жаахан болхидуу л байх.