Яаж мэргэжлийн бууддаг болох вэ?


– Дүрэм 1:

Дайсныхаа цавь хавьцаа, болон түүнээс дээш онилж бай. Хөл мэтийг буудсанаас цавинаас дээш буудах нь хамаагүй их гэмтэл учруулна. Цавинаас нь эхэлж буудаад л толгойг нь буудахыг хичээ. Толгой руу чиглүүлж 2-6 буудахад л нэг бол нам ална, бүр адаглаад үхлийн аюул учруулах болно.

– Дүрэм 2:

Гохоо их тохиромжтой дарах хэрэгтэй. Ямар ч буу байлаа гэсэн давтамжтай дарах хэрэгтэй. Байнга дарж шүрших нь юунд ч хүргэхгүй. Дунджаар 2-4 сум гарах давтамжтай байвал зүгээр байдаг.

– Дүрэм 3:

AK-47 мэтийн нарийн бус зэвсгээр онцтой галлаж сурах ёстой. Хэрвээ AK-47-оор мэргэн буудаад сурчихвал чи шууд л агуу тоглогч болж хувирна.

– Дүрэм 4:

Явуутаа л буудаж сурна даа хө. Өөр ямар ч арга байхгүй.

– Дүрэм 5:

Ихэнх хүмүүс овоо хараагаа хүний биеийн дунд хэсэгт байрлуулж явдаг. Тэгвэл яг ийм байдалд буудах завсраа дээш үсэрвэл нөгөө хүний толгойг шууд буудах магадлал их өндөр байдаг. Үүнийг ихэвчлэн шилдгүүд хэрэглэдэг нууц арга юм.

– Дүрэм 6:

Хэрвээ доош сууж байгаад буудвал доргилт, чичиргээ эрс намсдаг. Гол нь чи маш хурдан дайснаа унагах шаардлагатай. Тэгэхгүй бол өөрөө бай болно.

– Дүрэм 7:

Хөдөлж байгаа дайсныг буудахдаа түүний хөдөлгөөний чиглэлд үл мэдэг түрүүлсэн маягтай хараалах хэрэгтэй.

~~~~~~~~~~~~~~~К л а н  б у ю у  Б а г~~~~~~~~~~~~~~~~~

Ямар нэгэн багт элсэн орох нь аль алиндаа хэрэгцээтэй байдаг. CS-т амжилт гаргая гэж бодож байгаа бол сайн багт орох эсвэл баг бүрдүүлэх хэрэгтэй. Сайн хүмүүстэй хамт тоглоход ур чадвар маш их өсдөг.

– Дүрэм 8:

Ямар нэгэн кланд ор. Cheat ашиглах хэрэггүй

Хэрвээ чи нэг мөсөн өөрийгөө баллая гэж бодвол нууц код хэрэглээрэй.

– Дүрэм 9:

ХЭЗЭЭ Ч cheat код ашиглаж болохгүй.
Нууц код ашигласнаар чи дараах сул талуудтай болно.
– Өөрийн ур чадварыг алдана.
– Нууц код бүхий тоглоомд бараг бүгд дургүй байдаг.
– Өөрийгөө хуурна.
– Бусдыгаа хүндлээгүй учир тоглоомоос хасагдах аюултай.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s