Тэмдэгтүүд оруулах заавар


1. Copyright, Trademark, Registered гэх мэт тэмдэгтүүд оруулах

Alt-аа дарж байгаад доорх тоонуудыг дарахад тухайн тэмдэгтүүд гарна

Copyright Alt 0,1,6,9 ©
Trademark Alt 0,1,5,3 ™
Registered Alt 0,1,7,4 ®
Сум Alt 0,1,4,9 •
3 цэг Alt 0,1,3,3 …
Урт дундуур зураас Alt 0,1,5,1 —
Pilcrow Alt 0,1,8,2 ¶
Фунт Alt 0,1,6,3 £
Евро Alt 0,1,2,8 €
Цент Alt 0,1,6,2 ¢
2-ны 1 Alt 0,1,8,9 ½

2.Times new roman, Arial, Tahoma зэрэг энгийн фонтуудыг ашиглан зурган тэмдэгт гаргах

Аlt болон тоогоо зэрэг маш богино хугацаанд дарвал дараах тэмдэгтүүд гарах болно. Эсвэл Alt-аа дарж байгаад тоогоо дараад Alt-аа тависаний дараа тоогоо тавина.

Инээмсэглэл Alt 1 ☺
Хар инээмсэглэл Alt 2 ☻
Бунд Alt 3 ♥
Дөрвөлжин Alt 4 ♦
Цэцэг Alt 5 ♣
Гил Alt 6 ♠
Нот Alt 1,4 (1,3) ♫♪
гэх мэтээр Alt 1-ээс 17 хүртэл зурган тэмдэгтүүд гарна.

Сумнууд Alt 23-29
Грэк цагаан толгойн үсгүүд Alt 224-238
Математикийн тэмдэгтүүд Alt 240-254

Аан тийм Apple-н логог

alt + 0239 = ï alt + 0128 = € alt + 0128 = €

Энэ 3 тэмдэгтийг web хаягны мөрөнд alt-аа дарж байгаад 3-ланг нь дараалуулж бичээд идэвхижүүлээд ctrl+c -г дараад дота-руугаа ороод нэр бичих мөрөн дээр ctrl+v дарна тэгээд л гүйцээ.

Шинэ жилээр юу бэлэглэх вэ?


Хүүхдэд юу бэлэглэх вэ?

Шинэ жил хүүхдийн хувьд маш онцгой баяр. Учир нь тэд үлгэр, ид шидэнд итгэдэг. Бэлэг бол үлгэр нууцлаг мөрөөдлийн биелэл. Таны хүүхэд юу мөрөөдөж байдаг, ямар тоглоомтой болохыг хүсдэг вэ? Түүний бяцхан хүслийг биелүүл. Албан ёсоор бэлэг өгөхөө больж тоглоомын журмаар гардуул. Хэрэв та хүүхдэдээ гэнэтийн бэлэг барья гэвэл үнд нохойн гөлөг, муур, доть эсвэл далайн гахай гэх мэтчилэн дуртай амьтных нь дүрстэй тоглоом бэлэглээрэй.

Шинэ жилээр юу бэлэглэх ёсгүй вэ?

-Хэт үнэтэй бэлэг бүү бэлэглэ. Энэ нь нөгөө хүнээ эвгүй байдалд оруулна. Та түүнээс ямар нэг үнэтэй бэлэг хариу харж байгаа мэт болно. Танилуудын тань боломж хүрэхгүй байж болзошгүй. Ер нь үнэтэй бэлгийг зөвхөн хамгийн ойр дотнын эсвэл гэр бүлийн хүмүүстээ л өгдөг.

-Залуу эрэгтэй бүсгүй хүнд дотуур хувцас, трико бэлэглэж болохгүй. Ялангуяа бүсгүй эцэг эхтэйгээ цуг амьдардаг бол.

-Янз бүрийн амьтан бэлэглэх онцгүй, эхлээд тийм амьтантай болохыг хүсэж байгаа эсэхийг тодруул.

-Эмэгтэйчүүд эрчүүдэд голдуу зангиа бэлэглэдэг, гэтэл зангиа бол эр хүний хувцаслалтын маш чухал хэсэг билээ. Иймээс түүнийг сонгож үнэлж чадахгүй бол бүү бэлэглэ. Эрчүүд хүүхнүүдэд уруулын будаг бэлэглэхэд мөн адил байдал үүсдэг.

-Таны шүүгээнд аль хэдийн хэвтэж байсан шинэ биш юм бэлэглэх хэрэггүй.

-Үрчлээний хэсэг тосыг хэзээ ч эмэгтэй хүнд бэлэглэж болохгүй.

-Танд бэлэг өгч байгаа хүнийхээ дуртай урсгал хандлагыг мэдэхгүй бол уран зураг бэлэглэх хэрэггүй.

-Нөхөртэй эмэгтэйд улаан өнгийн цэцэг бэлэглэж болохгүй. Энэ нь хайр сэтгэлийг төдийгүй гэрлэхийг хүссэн гуйлтыг илэрхийлдэг юм. Гэхдээ иймэрхүү бэлгийг жирэмсэн эмэгтэй, зүрхний шигдээс болох магадлалтай эмгэн, алиа наргианч зангүй хүмүүст бүү бэлэглээрэй.

Гар утасны жинхэнэ эсвэл хуурамч гэдгийг хэрхэн мэдэх вэ?


Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гap утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар арга байна. Та өөрийн гap утсандаа *#06# гээд бичээд үзээрэй.

Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Энэ тоонууд нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр аж. Мөн дэлхийд гap утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна. Гар утас нь угсрагдсан гэж  байвал хулхи, үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг байдаг гэнэ.

Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь жинхэнэ үйлдвэртээ үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн сайн чанарын ориг утас гэж үзэж болно. Жишээ нь таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн ярих юмгүй ориг утас гэсэн үг.
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд боломжийн сайн чанарын утас юм байна.
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муугүй утас. Дундаж ч гэж хэлж болно.
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь чанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг гэнэ.
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь хүний эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй байж болзошгүй байж магадгүй .