Ёоо баахан инээлээ. Яг ингэдэг байхдаа тэхээр ер нь олон юм бодох хэрэггүй байгааз.

1. Бүсгүйн тэмдэглэл

Хагас сайны орой би тэрний нэг л сонин байгааг мэдэрсэн.

Бид тэр орой бааранд уулзаж хамт юм уухаар тохирсон байсан юм.

Би өдөржийн найз хүүхнүүдтэйгээ дэлгүүр хэсээд бага зэрэг хоцорч очсон.

Тэр хүлээлгэсэнд сэтгэл дундуур байгаа бололтой, гэхдээ ямар нэг зүйл хэлсэнгүй.

Бид нэг их зүйл ярьсангүй. Би өөр ямар нэг тайван, дуу шуугиангүй газар очоод сайхан ярилцацгаая гэлээ.

Тэр зөвшөөрсөн ч гэсэн чимээгүй хэвээрээ бас уйтгартайгаар ямар нэг зүйл бодлогшроод л байв.

Би түүнээс ямар нэг онцгүй зүйл болоо юу гэж асуутал тэр юу ч болоогүй гэлээ. Би түүнд надаас болж уурлаад байгаа бол миний буруу гэсэн.

Харин тэр надаас юу ч болоогүй бас санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. Гэрлүүгээ харих замдаа би түүнд хайртай гэдгээ хэлсэн тэр харин зүгээр л инээмсэглэн жолоогоо барисаар л байв. Би түүнийг ойлгосонгүй.

Яагаад тэр надад бас хайртай гэж хэлэхгүй байсан юм бол? Гэртээ оронгуутаа би хэрвээ тэр цаашид надад ингэж хандаад байвал түүнээс салая гэж хэлбэл яах бол гэж бодсон.

Тэр зүгээр л суугаад л ТВ үзээд л байсан. Тэрний бодол бүүр хол газар явж байгаа нь илэрхий байсан. Сүүлдээ би унтахаар орондоо орсон. 10 минутын дараа тэр над дээр ирж миний энхрийлэлд хариу үзүүлэн бид секс хийсэн.

Гэхдээ л би тэр нэг л тогтворгүй, түгшүүртэй бас өөр ямар нэг зүйл бодоод байгааг нь мэдэрч байсан. Би ярилцах гэсэн боловч тэр хурхираад унтаад өгсөн. Надад хэцүү санагдаж би баахан уйлж байгаад нойрондоо дийлдээд унтчихсан байсан.

Би одоо яахаа мэдэхгүй байна. Би түүнийг надаас уйдаж өөр хэн нэг хүнтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Миний амьдрал яагаад ийм бүтэлгүй байдаг юм бэ? Хэцүү байна.

2. Залуугийн тэмдэглэл

Өнөөдөр Манчестер тоглоод хожигдчихсон. Азгүй байна даа…

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s