Манай монголын Dota allstar-н тамирчид мөнгөн медаль хүртжээ


Вьетнамын Ханой хотод болж буй Азийн танхимын спортын наадамд манай улсаас 47 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа билээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр шатар, аробек, гимнастик, кураш бөх, байт харваа, электрон спортын төрөлд манай тамирчид өрсөлдөж эхлээд байгаа юм. Электрон спортын төрөлд өрсөлдсөн тамирчид “Dota allstar” төрөлд анхны мөнгөн медалиа хүртэж танхимын наадмын медалийн салхийг хагалжээ.

Багийн бүрэлдэхүүнд багтсан А.Ариунболор, Э.Батцагаан Б.Тамир, Г.Нямбат, Ц.Мөнхтүвшин, О.Сансар нар Узбекстаны багийг хожсоноор финалд шалгарсан юм. Дараа нь тэд Вьетнамын тамирчдад ялагдаж мөнгөн медаль хүртжээ. Азийн танхимын спортод оролцож буй багуудыг медаль хүртсэн байдлаар нь байр эзлүүлэхэд манай баг тамирчид 17-д бичигдсэн аж.

Электрон спортын багийнхан дараагийн төрөлд өмнөд Солонгосын багтай өрсөлдөх юм. Одоогийн байдлаар энэ наадмыг БНХАУ, Вьетнамын тамирчид 13 медальтайгаар тэргүүлж байгаа аж.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s