CS 1.6 За зайлшгүй баримтлах дүрэм гэж байнаа бас


ХАМГИЙН САЙН САНАХ ЗҮЙЛ БОЛ БАГИЙН АЖИЛЛАГАА

CS дээр хожъё гэж бодож байгаа бол багийнхаа андуудтайгаа анд юм шиг л байх хэрэгтэй. Яагаад гэвэл CS-ийг багаар тоглодог шүү дээ. Хэрвээ танайхан багаараа тоглож чаддаггүй бол эсрэг тал чинь л ялах болно. Ихэнх тоглолтуудад нэг тал нь давамгайлаад байдаг. Ажиглаад байхад ялж байгаа нь зохион байгуулалт сайтай, багаар тоглож байхад нөгөө тал нь хэрэлдэж муудалцсан, хашгиралдсан, замбараагүй байдалтай байдаг. Бүгд л өөр өөрийн толгойг мэдэж дайралтад ороход нөгөө тал нь дээд зэргийн элит баг шиг л толгой дараалан хядах нь бий. Жишээ нь тавуулаа нэг хүн шиг л довтолгоонд орж тааралдсан дайснаа буудаж унаган явахад ганц ч хүний гарзгүй ялах тохиолдол олонтаа. Ганц ганцаараа салсан 8 хүнтэй баг бөөнөөрөө байгаа 3 хүнтэй багт ялагдвал хайран биз дээ. Учир нь 3-н хүнтэй баг нэг нь нөгөөгөө хамгаалан ганц нэгээрээ яваа өрсөлдөгчөө түүсээр дуусгах магадлалтай.
Болж өгвөл довтолгоо, хамгаалалт аль нь ч байлаа гэсэн ядаж нэг хамтрагчтай гүйцэтгэхийг хичээ. Цор ганцаараа л үлдээгүй бол өөрөө бие дааж юу ч хийх хэрэггүй. Багийн тоглолт бол хэн нь хожихыг шийддэг хамгийн гол түлхүүр юм.
Багийн нийт тоглогчдыг жижиг группүүдэд (салаа) хуваах хэрэгтэй. Салаа болгон өөр өөрийн замаар давшилтад орно. Чи тухайн багт шинэ хүн бол тоглолт болгонд өөр өөр салаанд орж тэдний тоглолтын арга барил, нууцаас мэдэж ав. Монголд тоглогчдын ихэнх нь багийн зохион байгуулалтад орсон байдаг учир чи тэдний дунд хутгалдан орохыг хичээх хэрэгтэй. Харин тэдний амжилтыг хэт арагш нь чирвэл хөөгдөнө гэж мэдээрэй. Баг нэг зорилготой байх нь чухал. Хамгаалах, довтлох болон хаагуур яаж давшихаа урьдчилан мэдэж байвал тун зүгээр. Тэгэхээр та нарын нэг нь ахлагч болох шаардлагатай байгаа биз.

Ихэнх албан ёсны газрын зургууд дор хаяж 3-н янзын довтлох замтай байдаг. Зам болгоноор нэг салааг илгээх хэрэгтэй. Хэрвээ томоохон салаа байгаа бол түүнийгээ хамгийн хүнд замаар явуул. Салаа болгон тухайн замын нөхцөл байдлаас шалтгаалан өөрсдийн жижиг тактикийг сонгох ёстой.
Салаанд байгаа гишүүн бүр өөрийн үүрэг рольтойгоос гадна хамгаалж галлах үндсэн үүрэгтэй. Аль нэг нь ар талаа, зарим хажуу тал, гол тоглогчид нь урагшаа анхаарч явна гэдэг ч юм уу. Тоглолтон дээр дээд зэргийн мэргэн буудагчид салаа цэргийн хамгийн эхнийхийг унагадаг. Хаанаас буудаж байгаагаа төөрөлдүүлэх арга л байх.
Эцэст нь хэлэхэд дангаараа ямар нэгэн үйлдэл хийж, шийдвэр гаргах хэрэггүй. Өөрөө бие даан явах, гүйхийг цээрлэ. Гол нь багийнхаа тусын тулд явж, тулалдах хэрэгтэй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s