Өрсөлдөгчөө хэрхэн унагаах вэ? Заавал биш гэхдээ …


Онцгой тохиолдол бий болжээ. Танайхан бүгд үхсэн, чиний амь маш бага, тэгтэл бас дайсны зөвхөн нэг л хүн үлдсэн. Харин түүний амь дүүрэн бөгөөд чамайг хаана байгаа мэдэж байгаа. Зугатаах, гүйхэд нэгэнт оройтжээ. Түүнтэй тулах ганц зам үлджээ. Энэ дэлхийн хамгийн ширүүн бөгөөд хатуу тулаан эхлэх гэж байна.
-Юуны өмнө тайван бай. Үхсэн сэхсэн ч ялгаа байхгүй гэж бод. Юуны ч тухай битгий бод, тэр тусмаа багийнхныхаа өмнө өртэй гэж сэтгэх хэрэггүй. Тэд тийм л сүрхий юм бол яагаад үхсэн юм бэ!! Өөрсдийгөө хамгаалах нь яасан юм бэ!
-Сумаа шалга. Сумгүй бол яаж тулалдах билээ. Хэрвээ хэдхэн сум байвал түүгээрээ л унагах эсвэл шинэ буу олж авахыг бод.
-Газрын зургаа мэдэж байгаа гэж найдаж байна. Хэрвээ дайсан хаана нуугдаж болохыг мэдэхгүй бол түүнийг хайх гэж оролдох ч хэрэггүй.
-Хантааз, хамгаалалтын дуулга худалдаж ав. Яг тулаад жигд буудалцаж байхад хэн хантааз сайтай нь амьд үлдэх тохиолдол бишгүй.
-Чимээгүй бай! Чив чимээгүй байна гэдэг бол том давуу тал шүү.
Дээрх бүгдийг мөрдөж чадвал амьд үлдэх магадлал асар өндөрсөнө. Гол нь тайван байх гэсэн үндсэн дүрмийг сайтар тогтоож аваад ягштал мөрд. Ямар нэгэн байдлаар сандарч тэвдэн, замбараагүй үйлдэл гаргах аваас тун удахгүй үхнэ гэдэгтээ итгэлтэй бай. Өөрийгөө захирч сур.
Цаг үргэлж буугаа шалган хангалттай сумтай яв.

Гэхдээ л олон удаагийн туршлагаар батлагдсан юм. Гэвч чи өөрийн сэтгэл санаа, онцлогтоо тохируулан өөрийн тактик, амьд үлдэх аргачлалыг гаргаж болно. Тогло, практик хий, яв, гүй, байлд. Өндөр төвшний багт орж тоглох нь асар зүйлийг сургах болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s