Шинэковуудад зориулсан зөвлөмжүүд


Counter Strike-ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг. Тэр тусмаа хашируудтай үзэлцэнэ гэж санахын ч хэрэггүй. Гараад л үхнэ, цухуйгаад л үхнэ. Ямар юмных нь тоглосон байх вэ дээ. Тэгвэл анхлан сурч байгаа нөхдөд зориулсан иж бүрэн зөвлөгөөг хүлээн авна уу.
Та бууны зориулалтууд, нэрс, газрын зургууд, байрлалын нэр, холбоо харилцааг эзэмшиж сурчихсан уу? Одоо тулалдахад болохгүй нь юу байх вэ гэж бодож байна уу? Энэ бол ТОМ ЭНДҮҮРЭЛ. Гүйж очоод л үхнэ гэдэгт чинь өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Дөнгөж буу, зэвсэг хэрэгслээ худалдаж авч дуусав уу, үгүй юу л толгойдоо буудуулан дахин хэдэн минут хүлээх хэрэг гарна даа.
Тийм ээ, Counter Strike-ийг баргийн аавын хүү сайтар эзэмшиж чадахгүй. Гэвч одоо таныг хүчирхийлээд байгаа нөхөр чинь ч гэсэн цагтаа аргаа барж, үгээ хэлж байсан нь гарцаагүй үнэн. Гэвч тэр уйгагүй хичээллэлт, оролдлогын хүчинд сайжирсан нь тодорхой. Ер нь шинэковуудад зориулсан гарын авлага, зөвлөмжүүд интернэт дээр байдаг л даа. Тэд ихэвчлэн ухралтыг хэрэгжүүлэх, довтолгооноос бултах, дэлбэрэлтийг зохион байгуулах, хөлийн чимээг сонсож мэдрэх, зэвсэг хэрэгсэл худалдаж авах чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Харин энэ зөвлөмж тэс өөр байх болно. Энэ бол танд өөр хэн ч хэлэхгүй, магадгүй мэргэжилтнүүд өөрсдөө ч мэдэлгүй эзэмшсэн тийм нууцлаг зөвлөмжүүд байх болно.

Counter Strike-ийг өөр нүдээр хараад үзвэл ямар байх бол! Шилдэг мэргэжилтнүүд шинэковууд болон бусдадаа хэлэхийг хүсдэггүй тийм л зөвлөгөөнүүдийг одоо та унших болно!! Эдгээрийг эзэмшиж, ойлгож, мэдэрч чадсан хүмүүс л онооны хүснэгтийн хамгийн дээд хэсэгт нэрээ бичүүлдэг юм даа. Ер нь оноо гэдэг бол чиний чадварыг тов тодорхой харуулах чухал үзүүлэлт юм.

Үргэлжлэл бий…….

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s