Та нарын хэрэглэх зэвсэг бол орчин үеийн галт зэвсгүүд байх болно.


Харин одоо хутгатай холбоотой ганц нэг юм хэлье. ЖИНХЭНЭ тулаан өрнөж байхад та хутга барьсан хэн нэгнийг хэзээ ч олохгүй. Хутгатай хүн байвал танд дараах 2 давуу тал байна:
1-Тэд танд хангалттай ойртож байж л таныг довтлох боломжтой
2-Тэд ихэвчлэн их гэнэн хүмүүс байдаг
Хутга мэсээр тулалддаг үе аль тэртээх он жилүүдэд өнгөрсөн шүү дээ. Энэ бол 21-р зуун бөгөөд галт зэвсгийн үе. Иймээс тоглоомынхоо мөн чанарыг сайн ойлгох хэрэгтэй. Таныг бүр гар хоосон явуулахгүй гэсэндээ л хутгыг энэ тоглоомд оруулсан юм. Гэтэл гайхалтай нь таныг хэн нэгэн хутгаар тулалдахыг санал болгож тулаанд урьж магадгүй. Мэдээж энэ УРИЛГЫГ ЗААВАЛ ХҮЛЭЭЖ АВ. Үүнийг таны үдийн хоолыг мөнгөн тавган дээр тавиад авчирч өгч байна гэж ойлгож болно. Хутгаа гарган өрсөлдөгч рүүгээ тодорхой зайд ойрт, гэхдээ бүр хутгалуулах зайд орж болохгүй. Тэгээд л ХАМГИЙН ТОМ БУУГАА гарган шууд л буудаж орхи. Дахин сануулъя: ЖИНХЭНЭ тоглогч хэзээ ч хутгаар оролддоггүй юм. ЖИНХЭНЭ ТОГЛОГЧ ЗӨВХӨН ТОЛГОЙ руу л БУУДДАГ. Та ингэж буудуулж үхвэл өөртөө л гомдохоос яахав. Ямар үхсэнээ хийж хутга мутга гэж өвчигнөсөн юм бэ!
Хутгаар тулалдаж байгаа 2 хүн бусдынхаа анхаарлыг татах нь ойлгомжтой. Та ийм дуэль хийж байгаа хүмүүсийг харвал дөхөж очоод өрсөлдөгч талынхаа хүнийг шууд л бууд. Counter Strike бол буугаар байлддаг тоглоом шүү дээ. Хэдийгээр та хутга бариад байгаа боловч үнэндээ бол тусгал нь асар ойрхон, гэмтээлт ихтэй нэгэн төрлийн буу л барьж байгаа юм. Ийм болхи буугаар тулалдана гэдэг бол утгагүй явдал мөн билээ.

Новшийн зан байна гэж бүү бод дайн бол дайн шүү. Энийг л сайн санах хэрэгтэй

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s